200 сая төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн тэмцээний аваргууд тодров
Монгол улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөлбөмбөгчдийн дунд явагдсан “Мөрөөдлийн гоол” тэмцээний аваргууд тодорлоо. Өнгөрөгч есдүгээр сарын 24-нөөс энэ сарын 3-ны өдрүүдэд 13, 15 насны охид, хөвгүүдийн дунд явагдсан тус тэмцээнд шилдэг 54 багийн 3500 гаруй сурагч оролцжээ. Тэгвэл тэмцээний 13 насны охидын ангилалд Дорнод аймгийн 1 дүгээр сургууль, 15 насны охидын ангилалд Орхон аймгийн 17 дугаар сургууль, хөвгүүдийн 13 насны ангилалд Баянгол дүүргийн 20 дугаар сургууль, хөвгүүдийн 15 насны ангилалд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль тус тус тэргүүн байр эзлэв. Энэ жилийн тэмцээнд аварга багууд хамгийн өндөр буюу нийт 200 сая төгрөгийн шагналыг хүртэж буй. Мөн тамирчдыг мөнгөн шагналаас гадна Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн бичгээр шагнажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







