Испанийн "Барселона" клуб Монголд хүүхдийн хөлбөмбөгийн академи нээнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам энэ сарын 4-ний өдөр Испанийн хөлбөмбөгийн "Барселона" клубийн ерөнхийлөгч Жоан Лапортатай Барселона хотноо уулзжээ. Энэ үеэр Ж.Лапорта ирэх 2026 онд Монголд “Barsa Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академийн салбарыг байгуулахаар болсноо мэдэгдсэн байна. Харин энэ санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ. Сайд Ч.Ундрам мөн Испанийн нийслэлд шинэчлэн барьж буй “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц, клубийн бүтэц, музейн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ уулзалт нь олон улсын жишигт нийцсэн хүүхэд, залуусын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг цахим хуудсандаа тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







