“Эрдэнэс Тавантолгой” Хятадын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ
"Эрдэнэс Тавантолгой" компани өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ. Энэ арилжаанд дөрвөн оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авснаар, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг борлуулсан байна. Манай улс үүнээс өмнө Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж, Хятадын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао Фейдянь боомт руу арилжааг эхлүүлэв. Ингэснээр манай улс гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах гарц нээж байна. Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Бээжин хотоос 220 км зайд Хэбэй мужийн Таншань хотод байрладаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







