“Алдар” спорт хорооны тамирчдыг орон сууц, цэргийн цолоор шагнав

“Алдар” спорт хорооны тамирчдыг орон сууц, цэргийн цолоор шагнав


   Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр салбарын сайд Д.Батлут 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулан өгчээ. Тухайлбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн ахлах дэслэгч П.Орхон, тамирчин Т.Энхжин нарыг орон сууцаар шагнав. Харин Үндэсний их баяр наадамд түрүүлсэн улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгож, улсын арслан Б.Орхонбаярыг салбарын шагналаар урамшуулсан байна. Сонирхуулахад, "Алдар" спорт хорооны тамирчид энэ онд эх орондоо болон олон улсад зохиогдсон тэмцээн уралдаанаас 700 гаруй медаль хүртжээ. Үүний дотор насанд хүрэгчдийн ДАШТ-ээс бокс, байт харваа, чөлөөт бөхийн тамирчид таван медаль аваад байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.