Х.Нямбаатар: Нийслэлийн хориотой бүсэд адуугаа бэлчээвэл эздийг нь торгоно
Улаанбаатар хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ болон Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны есдүгээр тогтоолоор баталсан эдгээр бүсийн зарим хэсгээр сүүлийн үед адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлэх болжээ. Тэгвэл Нийслэлийн захирагч Х.Нямбаатар өнөөдөр өглөөний шуурхай хуралдаан дээр “Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж, чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархаах эрсдэлтэй. Тиймээс хориотой бүсээс малаа авч гарахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







