Японы "Чиба" их сургууль Монголын 28 сургуульд 800 ширхэг IPad хандивлав

Японы "Чиба" их сургууль Монголын 28 сургуульд 800 ширхэг IPad хандивлав


    Японы "Чиба" технологийн их сургууль Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн 16, Архангай аймгийн зургаа, Увс аймгийн тав, Төв аймгийн Батсүмбэр сумын нэг, нийт 28 сургуульд 800 ширхэг iPad төхөөрөмж хандивлажээ. Тус их сургууль энэ оны нэгдүгээр сард мөн 550 ширхэг iPad хандивласан бөгөөд нийт 1350 төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгоод байгаа нь энэ юм. "Чиба" их сургуулийн гүйцэтгэх захирал Маэда Шюсакү “Энэ хандив нь Монгол улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын тэгш хүртээмжтэй байлгахад хувь нэмрээ оруулах зорилготой” хэмээн тайлбарлажээ. Хандивын ажлыг тус сургуулийн Хүндэт профессор, Монгол улсад суух Элчин сайд асан Шимизү Такэнори санаачлан зохион байгуулсан байна. Төхөөрөмжийг зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт сурагчдын сургалтад түлхүү ашиглана.

Гэрэл зургийг: Боловсролын яам.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.