Монгол эмэгтэй хэйбол бильярдын Азийн аварга боллоо

Монгол эмэгтэй хэйбол бильярдын Азийн аварга боллоо


  Хэйбол бильярдын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Амман хотод энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртсэнийг ССАЖЗЯ өнөөдөр мэдээлэв. Г.Ган-Орхон нь ийм төрлийн тэмцээнээс Азийн аваргын алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрбээр шигшээ шатанд Тайландын хүчтэй өрсөлдөгчийг буулгаж авчээ. Хятадаас гаралтай, наймаг бөмбөгт бильярд гэгддэг энэхүү шинэ төрлийн спорт сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа 2020 оноос хойш Монгол, Орос, Казахстан, Европын орнуудад хичээллэх нь нэмэгдсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.