Хоошёорюү С.Бямбасүрэн хоёр дахь удаагаа Бүх Японы сүмо бөхийн аварга боллоо

Хоошёорюү С.Бямбасүрэн хоёр дахь удаагаа Бүх Японы сүмо бөхийн аварга боллоо


   Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч даваа гарагт Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болсон сүмогийн тэмцээнд ёкозүна Ооносатог ялж түрүүлэв. Энэ нь нэг өдрийн дотор болсон, Бүх Японы аварга шалгаруулах 82 дахь удаагийн тэмцээн юм. Хоошёорюү сүүлийн гурван жилийн дотор энэ тэмцээнд хоёр удаа түрүүлээд байна. Тэрбээр өнгөрөгч сарын башёгийн түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдаанд Ооносатод ялагдсан бол энэ удаа аваргын төлөөх барилдаанд түүнийг ялж чадлаа. Хоошёорюү шөвгийн наймд сэкивакэ асан Вакамотохарүг, шөвгийн дөрөвт комүсүби Оошома Б.Дэлгэрбаярыг ялж аваргын төлөө шалгарсан байна. Харин Ооносато ялагдсан боловч тун баяртайгаар “Хоёр ёкозүна хоорондоо хүч үзэж, үзэгчдэд сэтгэл хөдөлгөм мөчийг бэлэглэсэн нь сайхан байлаа” хэмээжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.