Богд хааны өвлийн ордныг засварлахад Энэтхэгийн Засгийн газар тусална
Монгол, Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулах Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар олголоо. Сайд Ч.Ундрам өнгөрөгч наймдугаар сард Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзах үеэрээ Богдын музейг сэргээн засварлах ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуулгажээ. Мөн энэ ажилд Монголын залуу мэргэжилтнүүдийг оролцуулж туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлэх, сэргээн засварлахад хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Хоёр улсын хооронд санамж бичиг байгуулснаар өвлийн ордныг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлах, насжилтыг нь уртасгах ажлыг хийнэ. Мөн гадаад болон дотоод орчныг нь сайжруулахаас гадна үзмэрүүдийг шинэчлэн зохион байгуулах юм байна. Богд хааны ордон нь 1893-1903 оны хооронд баригдсан бөгөөд XVII-XX зууны үеийн Монголын төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж буй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







