Нийслэлд ирэх жил борооны ус зайлуулах 30 км шугам угсарна
Улаанбаатар хотод ирэх онд борооны ус зайлуулах 30 км шугам угсарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай байгаагаас 300 км нь л ус зайлуулах шугамтай. Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хотын инженерийн шугам сүлжээний газар нийт 40 км шугам хоолойг шинээр угсарсан байна. Тухайлбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км шугам угсрахаар төлөвлөжээ. Үүнээс найман байршил дахь 8.6 км авто замд ус зайлуулах шугам хоолой угсраад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







