Богд уулын Дугуй цагаан дээрх хангарьд шувууны хөшөөг шинэчлэв
Богд уулын Дугуй цагаан дээрх хангарьд шувууны баримлыг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар бүрэн шинэчилжээ. Баримлын эх загварыг уран барималч Б.Ганбаатар гаргаж, хэд хэдэн уран бүтээлчтэй хамтран сарын хугацаанд хийсэн байна. Баримлыг шинэчлэхдээ домогт өгүүлснээр, хангарьд шувуу могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрсэлжээ. Түүнчлэн файбер цементэн материалаар барьж, хүрэл өнгөөр будаж, 1.2 метр өндөртэй хийжээ. Харин баримлын чулуун төмөр суурь нь 2.4 метр өндөр аж. Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байжээ. Түүнчлэн Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Дугуй цагаан дээр хяналтын камер байршуулж, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюул осол, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







