Япон улс Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд 1.8 тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон улс Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд 1.8 тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлнэ


   Монгол улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу JICA байгууллагатай буцалтгүй тусламжийн төслийн ноот бичиг солилцлоо. “Япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл”-ийн ноот бичигт Сангийн сайд Б.Жавхлан, Элчин сайд Масарү Игавахара нар гарын үсэг зуржээ. Төслийг хэрэгжүүлэгч нь Боловсролын яам байх бөгөөд 32 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.869 тэрбум иен аж. Монгол улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой энэ төслөөр Улаанбаатар хотын гурван технологийн коллежид дадлагын байр барьж, практик сургалтын тоног төхөөрөмж нийлүүлнэ. Эдгээр коллеж нь Японы технологийн коллежуудын загвараар дээд боловсрол олгож, инженер технологийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.