Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-ээс манай улс 8 медаль хүртлээ
Унгар улсын Татабанья хотод болсон чөлөөт бөх, сонгомол бөхийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай тамирчид найман медаль хүртлээ. Тодруулбал, 36-40 насны ангилалд 62 кг жингийн тамирчин Т.Амарбат мөнгө, 41-45 насны ангилалд 62 кг жингийн тамирчин Сайнбаяр мөнгө, 100 кг жинд Ч.Ганзориг мөнгө, 130 кг жинд Цэвэлсодном хүрэл медаль тус тус хүртжээ. Харин 46-50 насны ангилалд 70 кг жингийн тамирчин Л.Урианхай хүрэл, 130 кг жинд А.Алтанхуяг хүрэл, 51-55 насны ангиллын 62 кг жинд Т.Батнасан хүрэл, 56-60 насны ангиллын 100 кг жинд Анхбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







