Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад айлчилна
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэтхэгийн ерөнхийлөгч Дроупади Мурму, ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар болж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байна. Гурав хоног үргэлжлэх айлчлалын үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн талтай албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцох аж. Мөн айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно. 2015 онд Монгол улсад Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







