Эгийн голын усан цахилгаан станц барих газарт хээрийн судалгаа явуулжээ
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн

Эгийн голын усан цахилгаан станц барих газарт хээрийн судалгаа явуулжээ


   Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 14 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн, судлаачдын баг өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-ны хооронд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд хээрийн судалгаа хийжээ. Цэвдэг, ой, хөрс, геоморфологийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд Эгийн голын усан цахилгаан станцыг ажиллуулах үед далангийн доод урсцын усны горимд гарч болзошгүй өөрчлөлт Сэлэнгэ мөрний экосистемд хэрхэн нөлөөлөхийг судлах зорилгоор ажилласан байна. Мэргэжилтнүүд усан цахилгаан станцын далан баригдах Сэлэнгэ мөрнөөс Орхон голын бэлчир хүртэл хэсэгт геоморфологи, цэвдэг, хөрсний  судалгаа явуулж нийт долоон цэгт хөрсийг бүрэн зүсэж, хөрсний 50 дээж цуглуулан цооног өрөмдөж температурын хэмжилт, геоморфологийн хээрийн бичиглэл хийсэн байна. Харин ойг судлах явцдаа төрөл болон насны бүлгээр ялгаатай нийт 30 дээж талбайг тусгаарлан тэмдэглэжээ. Түүнчлэн модны өсөлтийн онцлогийг тодорхойлох зорилгоор модноос нийт 100 ширхэг дээж цуглуулж, 300 гаруй зүйл ургамал бүртгэн, зүйл бүрийн өндрийг хэмжсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.