Холимог тулааны монгол шүүгч Азийн залуучуудын III наадамд ажиллана
Холимог тулааны олон улсын зэрэглэлтэй монгол шүүгч Ч.Бат-Амгалан Бахрейн улсын нийслэл Манама хотод болох Азийн залуучуудын III наадамд холимог тулааны шүүгчээр уригджээ. Ази тивийн 45 орны 4000 гаруй тамирчин оролцох тус наадмын холимог тулааны төрөл энэ сарын 22-25-ны өдрүүдэд явагдах юм. Ч.Бат-Амгалан нь сүүлийн дөрвөн жилд тулааны спортын төрлүүдээр нийт 30 гаруй улсын аварга тамирчдыг бэлтгэн гаргаад байгаа бөгөөд "JCK MMA 2023", "Манила Опен 2024", "Ази тивийн Залуучуудын АШТ-2025" зэрэг холимог тулааны олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Мөн түүний удирдан явуулдаг "Kинг Панда" клубийн баг тамирчид дотоодын болон олон улсын түвшний тулааны спортын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилттай оролцдог байна. Азийн наадмын холимог тулааны тэмцээнд Монголыг төлөөлөн нийт долоон тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







