Үндэсний номын санд сонгогчдын боловсролд зориулсан уншлагын танхим нээгдлээ
Монголын Үндэсний номын санд сонгогчдын боловсролд зориулсан уншлагын танхим өчигдөр нээгдлээ. Үндэсний номын сан, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран уг танхимыг сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг олон нийтэд таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилгоор тохижуулж нээсэн байна. Танхимд иргэд, олон нийтийн байгууллага, сэтгүүлч, судлаачид сонгуулийн мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээний бүтээлтэй танилцахаас гадна их, дээд сургуулиудын багш, оюутан, судлаачдад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Танхимын нээлтийн үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, "Чимэд сан", төрийн өмчийн хэд хэдэн их сургуулийн оюутны төлөөлөл, "Сонгуулийн боловсрол" клубийн гишүүд оролцож, ном, бүтээлийнхээ дээжийг гардуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







