Говь-Алтай: Чоно авлах хоёр сарын уралдаан зарлажээ

Говь-Алтай: Чоно авлах хоёр сарын уралдаан зарлажээ


   Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газар энэ сарын 14-нөөс ирэх 12 дугаар сарын 13-ныг хүртэл "Шилдэг анчин" шалгаруулах чонын авын уралдаан зарлажээ. Уралдаанаар Тонхил сумын нутагт хоёр сарын хугацаанд хамгийн олон чоно авласан багуудыг шалгаруулж, тэргүүн байр гурван сая, дэд байр хоёр сая, гуравдугаар байр нэг сая төгрөгөөр тус тус шагнана. Мөн шилдэг нэг анчныг шалгаруулах юм байна. Сонирхуулахад, шагналын санг мал бүхий өрхөөс бүрдүүлэх бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлаар баталсан болзлын дагуу дүгнэх ажээ. Говь-Алтай аймагт энэ оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн чоныг ахуйн зориулалтаар агнасан тохиолдолд ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхөөр болсон байна. Үүний зэрэгцээ ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэг сарын хугацаанд зохион байгуулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.