Гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэнд улирал бүр урамшуулал олгоно
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зөрчлийн мэдээлэл илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тэгвэл урамшуулал олгох уг журам ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа өчигдөр ажлын хэсгийнхэнд танилцуулжээ. Уг журамд иргэн зөрчлийн мэдээллээ илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авна. Харин урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







