Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын санхүүжилтийг шийдвэрлэх тогтоол гарлаа

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын санхүүжилтийг шийдвэрлэх тогтоол гарлаа


   Багахангай дүүргээс Хөшигийн хөндий чиглэлд тавих төмөр замын нэгдүгээр шатны санхүүжилтийг 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан билээ. Үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа бөгөөд үлдэгдлийг Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Тэгвэл Засгийн газар энэ сарын 15-ны өдөр санхүүжилт бүрэн шийдэгдэх хүртэл дотоодын зах зээлд 300 тэрбум төгрөгийн бонд гаргахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Улмаар “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна. Нийт гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км уг төмөр замын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа бол газар шорооны ажил 93.5, ус дамжуулах хоолойн ажил 81.4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.