Манай улс Олон улсын цоохор ирвэсийн холбооны гишүүн болно
Засгийн газар энэ сарын 15-ны өдөр “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол улс элсэхийг дэмжих тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус холбоонд манай улс нэгдэн орсноор цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой. Энэтхэг улс анх муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, үүндээ манай улсыг нэгдэн орохыг 2023 онд урьж байжээ. Цоохор ирвэс нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хууль бус ан зэрэг аюулд хамгийн их өртөж буй зэрлэг амьтдын нэг болоод байгаа билээ. Тиймээс дэлхийн олон орны эрдэмтэн, байгаль хамгаалагчид нэгдэж “Олон улсын цоохор ирвэсийн холбоо”-г 1981 онд АНУ-ын Сиэтл хотноо үүсгэн байгуулж байжээ. Өнөөдөр тус байгууллага Монгол, Энэтхэг, Хятад, Киргизстан, Пакистан зэрэг цоохор ирвэс тархан амьдардаг таван улсад байнгын төлөөлөлтэйгөөр ажиллаж байгаа бөгөөд манай улс албан ёсоор гишүүн болох гэж байгаа нь энэ юм. Сонирхуулахад, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр энэ сарын 23-нд тохиож байгаа бөгөөд энэ өдрийг манай улс 13 дахь жилдээ тэмдэглэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







