Монгол багш Тайландын гүнжийн нэрэмжит 10 мянган долларын шагналыг хүртжээ

Монгол багш Тайландын гүнжийн нэрэмжит 10 мянган долларын шагналыг хүртжээ


   Тайландын гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан Зүүн Өмнөд Азийн 14 улсын нэр бүхий багш нарт “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” олгохоор болжээ. 2015 оноос хойш хоёр жил тутам олгож ирсэн уг шагналын цар хүрээг энэ жил өргөжүүлж Бангладеш, Бутан, Монгол улсын багш нарыг нэмж хамруулахаар болсон байна. Тэгвэл манай улсаас уг нэр хүндтэй шагналыг “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга хүртлээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг санаачилгаараа үнэ төлбөргүй сургахын зэрэгцээ тэднийг нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлд тууштай ажиллаж ирснийг Тайландын гүнжийн нэрэмжит шагналын сан ийнхүү үнэлжээ. Шагналыг 10 мянган ам.доллар (35.9 сая төгрөг) дагалдсан байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.