Торонтогийн их сургуульд Монголын тухай цуврал лекц зохион байгуулж байна
Канадын Торонтогийн их сургуулийн түүх, соёл судлалын тэнхимийн профессор Майкл Жерверс Монголын тухай курс хичээл удирдан явуулж байгаа билээ. Энэ хүрээндээ тэрбээр “Inner Asia: From Prehistory to the Northern Silk Road and the Mongols” цуврал лекцийг өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байна. Ирэх сарын 27-ныг хүртэл үргэлжлэх энэ цувралаар Азийн зарим орны археологи, түүх, соёлын хөгжил, Монголын эзэнт гүрний түүхэн өв, нөлөөллийг судалсан олон улсын эрдэмтдийн бүтээлийг танилцуулж байгаа юм. Илтгэгчдийн дунд Мичиган болон "Penn State" их сургуулийн судлаачид, МУИС-ийн профессор Б.Жаргалан, "MC Master" их сургуулийн багш М.Адьяасүрэн, Онтариогийн Хааны музейн эрдэм шинжилгээний ажилтан Чен Шэн нар багтаж байна. Цуврал лекцэнд цахимаар хамрагдахад нээлттэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







