Өмнөд Солонгос: Гадаад ажилчдыг ялгаварлан гадуурхахгүй байх кампанит ажил эхэллээ
Өмнөд Солонгост “K-Respect Campaign” буюу гадаад ажилчдыг ялгаварлан гадуурхахгүй байх кампанит ажил эхэллээ. Уг ажлын нээлтийн ёслол өнгөрөгч баасан гарагт Сөүл дэх Үндэсний ассамблейн ордонд болсон юм. Нээлтэд Монгол, Казахстан, Вьетнам, Тайланд, Филиппин, Италийн Элчин сайд болон тус улсын намуудын төлөөлөл оролцжээ. Энэ үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулагч “Sunfull Foundation” байгууллагын ерөнхийлөгч, Чунань их сургуулийн профессор Мин Бюнчул “Бид Өмнөд Солонгост оршин суугаа 2.5 сая гадаад иргэнийг ялгаварлан гадуурхдаггүй, харин хүндэлдэг нийгмийг бүрдүүлнэ" гэжээ. Тус улс дахь гадаад ажилчид газар тариалан, барилга, үйлдвэрт олноор ажилладаг бөгөөд ялгаварлан гадуурхалтад их өртдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







