“Чингис хаан” үндэсний музей шилдэг үзмэрүүдээ дэлгэжээ
“Чингис хаан” үндэсний музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй шилдэг үзмэрийн дээжээсээ есөн давхрын түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Түүх, соёлын өвийг олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Чингис хаан” музейд 2022 оноос өнөөдрийг хүртэл худалдаж авсан болон хандиваар хүлээн авсан, өмнө нь ил гарч байгаагүй үзмэрүүдийг нэгтгэж ийнхүү олны хүртээл болгож байна. ҮүндXVIII-XIX зууны үед хамаарах Монголын түүхийн нэгэн том эх сурвалж болох “Болор толь” эх хувиараа, Франц улсад 1677 онд бичигдсэн “Чингис хааны түүх” ном, Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 1962 онд гаргасан "Чингис хаан" тусгай марк, 1990 онд Ардын зураач Л.Амгалангийн зурсан “Хар зүрхний хөх нуур”, Монголын энхийг сахиулагчдад зориулан гаргасан “Чингисийн баатрууд ирлээ” марк зэрэг нийт 150 гаруй үзмэрийг дэлгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







