Волейболчин Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг тоглогч болов
Энэтхэгийн дээд лигийн “Ahmedabad Defenders” багт тоглож буй Монголын волейболын шигшээ багийн тамирчин Б.Батсуурь “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ. Тэрбээр лигийн эхний дөрвөн тоглолтдоо довтолгоогоор нийт 50 оноо авч, сүүлийн тоглолтдоо шилдгээр шалгарсан байна. “Ahmedabad Defenders” баг 2018 онд байгуулагдаж, 2022 оноос дээд лигт оролцож эхэлсэн бөгөөд алт, хүрэл медаль хүртэж байжээ. Сонирхуулахад, энэ жилийн Энэтхэгийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Б.Батсуурийн баг эхний дөрвөн тоглолтдоо гурав хожиж, нэг ялагдсанаар гуравдугаар байранд явж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







