Улсын аварга С.Мөнхбат Дэлхийн байгаль хамгаалах сангийн элч болов
Бор аварга сан

Улсын аварга С.Мөнхбат Дэлхийн байгаль хамгаалах сангийн элч болов


   Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдрийг угтан хүүхэд багачуудад цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн элчээр Улсын аварга С.Мөнхбат ажиллахаар болсныг зарлаж, батламж гардуулсан байна. Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдрийг манай улс 13 дахь жилдээ тэмдэглэх гэж буй бөгөөд "Бор аварга" сангийн тэргүүн, аварга С.Мөнхбат байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог учир ийнхүү элчээрээ сонгожээ. Цоохор ирвэстэй гэгддэг дэлхийн 12 улс анх 2013 онд Киргиз улсын Бишкек хотод хуралдаж, 10 дугаар сарын 23-ныг "Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр" гэж тунхагласан байдаг. Цоохор ирвэс нь нэн ховор, устах аюултай амьтдын нэг бөгөөд дэлхийд нийтдээ 4000 орчим тоо толгой үлдээд байгаагаас 20 орчим хувь нь Монголд амьдардаг гэж судлаачид үздэг. Тиймээс Монгол улсын Засгийн газар энэ сарын 15-ны өдөр “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол улс элсэхийг дэмжих тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн билээ. Тус холбоонд манай улс нэгдэн орсноор цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.