Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа

Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа


   Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Moody’s" агентлаг “Төрийн банк” компанийн зээлжих зэрэглэлийг “B1”, хэтийн төлөвийг “тогтвортой” болгон сайжруулсныг энэ сарын 20-ны өдөр зарлалаа. Тодруулбал, Төрийн банкны урт хугацаат гадаад, дотоод валютын хадгаламжийн үнэлгээ болон урт хугацаат гадаад валютын зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг “B2”-оос “B1” болгон Монгол улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган сайжруулжээ. "Moody’s" агентлагийн тайланд, Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүхий эдийн бүтцийн төрөлжилт, санхүүгийн чадавх зэргийг үндэслэн Төрийн банкны үнэлгээг ахиулсан гэж дүгнэжээ. Төрийн банкны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн найдвартай байдал, банкны харилцагчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан энэхүү үйл явдал нь Төрийн банк Монгол орон даяар банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай хүргэн ажиллаж  буйг илтгэн харууллаа. 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.