Төрийн банкныхан Таширын аманд 100 шар хуайс, агч мод тарьжээ

Төрийн банкныхан Таширын аманд 100 шар хуайс, агч мод тарьжээ


   Төрийн банкны төв салбарын ажилтнууд энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Таширын аманд 100 гаруй шар хуайс, агч мод тарьжээ. Тус хамт олон дотооддоо “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг зохион байгуулж, жил бүрийн хавар, намар 500 салбар нэгж, 3000 гаруй ажилтныхаа идэвх оролцоогоор улс орон даяар мод тарьдаг уламжлалтай. Ингэснээр 2021 оноос хойш нийт 25000 гаруй модыг Монгол орон даяар тарьж, тарьсан моддоо тогтмол арчилж ургуулсан байна. Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжигч, системд нөлөө бүхий банкны хувиар нийгэмд эерэг үлгэрлэл үзүүлэх зорилгоор орон даяар мод тарьж, амьтдыг хамгаалж, гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газрыг цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулсаар байгаа ажээ. Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр ажиллаж байна. Үүгээр зогсохгүй банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд хуримтлуулж, тус сангаар дамжуулан төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбай, ногоон байгууламжийг тохижуулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд хувь нэмрээ оруулж буй.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.