ЭТТ: Оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортоллоо

ЭТТ: Оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортоллоо


   “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь тус компанийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гэж үзсэн байна. Тэгвэл үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолжээ. Түүнчлэн биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болов. Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсныг аравдугаар сард 40 хувь болгож нэмэгдүүллээ хэмээн "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээллээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.