Аймаг, сумын эмч нар Харвардаас 15900 ам.долларын тэтгэлэг авахаар болов
Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос 20 эмч, мэргэжилтэн тэнцжээ. Тэднийг өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хүлээн авч уулзсан бөгөөд нэг жилийн хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөрт оролцогчдыг 15900 ам.долларын сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эрүүл мэндийн салбарын манлайлагчдыг бэлдэх зорилготой уг хөтөлбөрөөр таван жилийн туршид 100 залуу мэргэжилтнийг бэлтгэх ажээ. Энэ жилийн хөтөлбөрт манай улсаас аймаг, сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмч, мэргэжилтнүүд шалгарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







