“Jeju Air” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ хямдарлаа
Өмнөд Солонгосын “Jeju Air” компани 2026 оны хоёрдугаар сард үйлдэх 52 чиглэлийн нислэгийн үнээ хямдрууллаа. Уг чиглэлийн нэг нь Сөүл-Улаанбаатарын нислэг бөгөөд нэг талын үнэ нь 95400 вон буюу 280 мянга орчим төгрөг болж байна. Тус компани өвлийн аялал жуулчлалын улирлыг угтан оргил цагийн нислэгээ ийнхүү хямдруулж, урьдчилсан захиалга авч байгаа аж. Уг хямдрал “J Members Week” долоо хоногийн аяны хүрээнд ирэх 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Нислэг хямдарч буй 52 чиглэлийн 47 нь олон улсынх бол тав нь дотоодынх аж. Дотоодын нислэгийн доод үнэ 16600 воноос эхэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







