Сүхбаатар: 6-9 дүгээр ангийн хүүхдүүд үдийн цайндаа сүү хэрэглэж эхэллээ

Сүхбаатар: 6-9 дүгээр ангийн хүүхдүүд үдийн цайндаа сүү хэрэглэж эхэллээ


    “Нэг хүүхэд-Нэг аяга сүү” хөтөлбөр хэрэгжүүлж буй Сүхбаатар аймаг өнгөрсөн жил сүүний үйлдвэр барьж ашиглалтад оруулсан билээ. Уг үйлдвэрт өнөөдөр нийт 9 хоршоо нэгдэж байгуулсан дундын хоршооны 100 гаруй гишүүд өдөр бүр сүүгээ нийлүүлж байна. Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивласнаар үйлдвэр хоногт дунджаар 400-500 литр сүү боловсруулдаг болж, "Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй 6-9 дүгээр ангийн сурагчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж эхэллээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.