Монголын орчин үеийн зохиолчдын бүтээлүүд чех хэлээр хэвлэгдлээ
Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чех улсад суугаа Монголын Элчин сайдын яам, “Plav” сэтгүүл, Карлын их сургуулийн Монгол судлалын төв хамтран Монголын орчин үеийн яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэн сэтгүүлийг чех хэлээр хэвлүүлжээ. Сэтгүүлд Ц.Дамдинсүрэн, Д.Норов, Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана зэрэг зохиолч, яруу найрагчдын бүтээлийг Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачид чех хэл рүү хөрвүүлсэн байна. “Plav” сэтгүүл нь Чехийн номын зах зээлд хангалтгүй байгаа гадаадын уран зохиолыг уншигчдад хүргэдэг бөгөөд сэтгүүлээ Чехийн томоохон хотуудын номын санд тараадаг байна. Сонирхсон уншигчид сэтгүүлийн дугааруудыг www.svetovka.cz/archiv/ цахим хуудсаар дамжуулан авах боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







