Монголд бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга нэвтрүүлсэн эмч нарт Ардын эмч цол хүртээлээ

Монголд бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга нэвтрүүлсэн эмч нарт Ардын эмч цол хүртээлээ


   Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын эмч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монголд бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлсэн Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээсэн байна. Доктор, профессор Д.Нямсүрэн нь бөөрний өвчний оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг Монголд нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн бөгөөд Эрүүл мэндийн яамны Урологи-андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч юм. Харин Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн нь Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдсэнээс гадна эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцжээ. Тэрбээр Нэгдүгээр эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагчаар ажилладаг байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.