Дуу оруулагч Ө.Наранбаатар Гавьяат жүжигчин цол хүртлээ

Дуу оруулагч Ө.Наранбаатар Гавьяат жүжигчин цол хүртлээ


   Монгол улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Кино урлагийнхан ийнхүү 13 гавьяат цолтноор хүрээгээ тэлсэн бөгөөд “Үргээлэг”, “Содура”, “Ану хатан”, “Ар хударга”, “ZURA зэрэг олон кинонд тоглосон жүжигчин С.Ариунбямба, орчуулгын олон зуун кинонд дуу оруулсан Ө.Наранбаатар, мөн дуу оруулагч, Ардын жүжигчин А.Очирбатын охин О.Оюун нар Гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Соёлын гавьяат  зүтгэлтэн цолыг “Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга асан Г.Аахүү тэргүүтэй киноны арын албанд олон жил зүтгэсэн дөрвөн хүн хүртсэн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоорМонгол кино” үйлдвэрийн оператор Д.Балчинпүрэв тэргүүтэй зургаан хүн шагнагджээ. Мөн  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэгсдийг оруулан тооцвол энэ салбарын нийт 40 хүн энгэрээ мялаасан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.