Шунхлай групп дотооддоо 100 сая төгрөгийн шагналын сантай хакатон зохион байгуулжээ
Шунхлай групп ажилтнуудынхаа дунд 100 сая төгрөгийн шагналын сантай “SG Hackathon 2025” тэмцээн нэг сар гаруй хугацаанд зохион байгуулжээ. Уг хакатонд Шунхлай группийн 20 гаруй компанийн 66 баг өрсөлдөж, шинэ, инновацлаг санааг нээн хөгжүүлэхийн зэрэгцээ бизнес хөгжил, инновацын сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, шилдэг төслүүдийг шалгаруулсан байна. Хакатоны ялагчаар “Дижитал концепт” компанийн “AI Creative studio” багийн “Зүүд биелүүлэгч” төсөл шалгарч 50 сая төгрөг, дэд байранд “Зеро технологи” компанийн “Smart growth AI” төсөл шалгарч 30 сая төгрөг, гуравдугаар байранд “Зеро технологи” компанийн “Go Orange” төсөл шалгарч 20 сая төгрөгөөр тус тус шагнуулжээ. Шилдгээр шалгарсан эхний хоёр төсөл нь хиймэл оюун ухааныг бизнест хэрхэн үр ашигтай ашиглах, хэрэгжүүлэх тухай шинэлэг санаа байсан бол “Go Orange” төсөл хамтын хүч нөлөөг бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх ач холбогдлын тухай байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







