Монголын даамчид ДАШТ-ий блиц төрлөөс 12 медаль хүртэв
Монголын даамын холбоо

Монголын даамчид ДАШТ-ий блиц төрлөөс 12 медаль хүртэв


   Турк улсын Анталья хотноо өнгөрөгч сарын 24-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ жилийн “World youth draughts championship” тэмцээнд манай улсаас 34 даамчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд өрсөлджээ. Улмаар блиц төрөлд нэг алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль нийт 12 медаль хүртэв. Харин тэмцээний рапид төрөлд тамирчид швейцар системийн 9 өргөөр тоглож дүнгээ гаргахад Монголын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль хүртжээ. Монголын багийн хамгийн залуу тамирчин найман настай байсан бол хамгийн том нь 19 настай байв. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.