Дархан-Уул: IELTS шалгалтад өндөр оноо авсан сурагчдад зөөврийн компьютер бэлэглэв

Дархан-Уул: IELTS шалгалтад өндөр оноо авсан сурагчдад зөөврийн компьютер бэлэглэв


   Дархан-Уул аймаг ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулан “IELTS-100” хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөрт нийт 104 сурагч хамрагдаж төгссөнөөс 15 сурагч 7.5 оноо, дөрвөн сурагч найман оноо, нэг сурагч 8.5 оноо авснаар 20 сурагч IELTS шалгалтад тэнцсэн байна. Иймд тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал өндөр оноо авсан сурагчдад өчигдөр зөөврийн компьютер бэлэглэжээ. Тухайлбал, IELTS-ын найман оноо авсан, 19 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Аминаг аймгийн Засаг дарга хүлээн авч зөөврийн компьютерийг гардуулан өгчээ. Энэ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг аж. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.