Монголын нислэгийн хөдөлгөөний удирдагчид Энэтхэгийн онгоцыг аюулгүй газардуулжээ
АНУ-ын Сан-Франциско хотоос Энэтхэгийн Колката чиглэлд нислэг үйлдэж байсан "Air India" компанийн "Боинг-777" онгоц энэ сарын 3-ны 18:54 цагт Монгол улсын агаарын хилээр орж иржээ. Онгоц манай агаарын зайд орж ирэхээс 10 минутын өмнө нисэх баг техникийн шалтгааны улмаас "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа ОХУ-ын Эрхүү хотын нислэгийн удирдлагын төвд мэдэгдсэн байна. Улмаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Иргэний нисэхийн үндэсний төвийн нислэгийн хөдөлгөөний удирдагчид онгоцны багийнханд агаарт түлш юүлэх зааварчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах чиглэл өгсний үр дүнд онгоц 19:30 цагт "Чингис хаан" нисэх буудалд аюулгүй буусан байна. Онгоцонд 245 зорчигч явж байсан бөгөөд тэднийг авахаар өчигдөр орой нэмэлт нислэгийн онгоц Шинэ Дэли хотоос гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







