Монгол харваач Дэлхийн цомын тэмцээний “Гран-При” шагналыг хүртлээ
Өмнөд Солонгосын Ульсан хотноо өнгөрөгч сарын 29-нөөс 11 дүгээр сарын 4-ний хооронд зохион байгуулагдсан уламжлалт сурын харвааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 40 монгол харваач оролцож, хэд хэдэн медаль хүртлээ. Тамирчид 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрлөөр 12 багц медалийн төлөө дөрвөн өдөр өрсөлджээ. Улмаар Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд тус бүр алтан медаль хүртжээ. Мөн хоёр төрлийн нийлбэр дүнгээр бүх оролцогчийг тэргүүлж “Гран-При” шагналын эзэн болсон байна. Түүнчлэн 90 метрийн зайд Үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль авчээ. Энэ жилийн Дэлхийн цомын тэмцээнд 32 орны 600 гаруй харваач өрсөлдсөн байна. “Гран-При” шагналын эзэн Б.Ганзоригийг үндэсний сурын Аймгийн мэргэн Д.Эрдэнэзуу бэлтгэн оролцуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







