Хамба Д.Жавзандорж Швейцарын Ритберг музейд илтгэл тавив
Швейцар улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам

Хамба Д.Жавзандорж Швейцарын Ритберг музейд илтгэл тавив


   Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Жавзандорж энэ сарын 1-ний өдөр Швейцарын Цюрих хотын Ритберг музейд Монголын Буддын шашны түүх, гүн ухаан, өв уламжлалын талаар илтгэл тавьжээ. Буддын шашин монголчуудын оюун санаа, зан заншил, өдөр тутмын амьдралтай салшгүй уялдаатай болохыг тэрбээр онцлон тэмдэглэж, хийдүүд мэдлэг түгээх, соёлын өвийг хадгалах, сүсэгтнүүдэд сэтгэлийн дэм өгөх чухал үүрэгтэйг тодотгосон байна. Хамба Д.Жавзандорж мөн тус улсад оршин сууж байгаа монголчуудыг өнгөрөгч сарын 31-ний өдөр Швейцарын Женев хотноо хүлээн авч “Буддизм ба шинжлэх ухаан” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.