Манай улс энэ онд 51 мянган тонн мах экспортолжээ

Манай улс энэ онд 51 мянган тонн мах экспортолжээ


    Манай улс энэ он гарсаар 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн 211.2 сая ам.доллароор экспортолжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны энэ сарын 4-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан мэдээллээс үзвэл, Монголын мах, махан бүтээгдэхүүн экспортлогч компаниуд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байгаа ажээ. Үүнээс 59 компани 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байгаа нь энэ аж. Мөн өнгөрөгч сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар нь экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43000 толгой малыг экспортолсон байна. Үүнээс Узбекистан улс руу 26565 толгой хонь, Хятад улс руу 2680 толгой хонийг тус тус амьдаар нь гаргасан нь хамгийн их дүн аж. Сонирхуулахад, энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхийн 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарчээ. Үүнээс 16.6 мянган малчин өрхийн таван сая 724 мянган толгой мал отроор өвөлжинө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.