Хүннү хотын цэвэрлэх байгууламжийг 2027 онд барьж дуусна

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийг 2027 онд барьж дуусна


   Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор шинээр байгуулж буй Хүннү хотын цэвэрлэх байгууламжийг барих ажил эхэллээ. Тодруулбал, тус байгууламжийн гүйцэтгэгчээр шалгарсан "Комфорт Импекс" компани, Хүннү хотын Захирагчийн ажлын алба өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Гүйцэтгэгч компани энэ онд барилгын зөвшөөрөл авч, тоног төхөөрөмжөө захиалж, гадна цахилгаан угсралт, хашааны ажлуудыг гүйцэтгэх бол 2026 оноос үндсэн барилга угсралтыг эрчимжүүлж, 2027 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх аж. Хоногт 3000 м/куб ахуйн бохир ус цэвэрлэх, 20-25 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай уг байгууламжийг Улаанбаатар хотын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар барина. Сонирхуулахад, УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль болон "Хот байгуулах тухай" тогтоолыг баталж, хотын эдэлбэр газрыг 31501.3 га байхаар тогтоосон билээ. Хүннү хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bujin

    Undur hun

    2025-11-07

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.