Монголбанк энэ онд 12.7 тонн алт худалдаж авчээ
Монголбанк өнгөрсөн сард 2.8 тонн, энэ онд нийт 12.7 тонн алт худалдаж авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1532 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Монголбанк дэлхийн зах зээл дээрх үнээр үнэт металл худалдан авдаг бөгөөд өнгөрсөн сард нэг грамм алтыг 466946 төгрөг буюу 130 ам.доллароор худалдаж авсан байна. Төв банкны мэдээлснээр, 2025 оны есдүгээр сарын байдлаар Монгол улсын гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрчээ. Сонирхуулахад, алт худалдан авах нь улсын гадаад валютын нөөцийг төрөлжүүлэх, валютын ханшийн эрсдэлийг бууруулах төв банкуудын үндсэн чиг үүргийн нэг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







