ОУХМ Б.Батсуурь Монголын дээд лигтээ тоглож эхэллээ
“SG Hawks" багийн цахим хуудаснаас

ОУХМ Б.Батсуурь Монголын дээд лигтээ тоглож эхэллээ


   Монголын волейболын шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн “Ahmedabad Defenders” багт тоглож байгаад эх орондоо ирж, Үндэсний дээд лигийн шинэ улирлын тоглолтод оролцож эхэллээ. Тэрбээр “SG Hawks" багтаа ахлагчаар эргэн нэгдэж, өнгөрсөн лхагва гарагт “Darkhan Moguls” багийн эсрэг тоглолтод 3:2 харьцаатай ялагдал хүлээсэн байна. “SG Hawks" баг энэ улиралд гадаад легионероор венесуэл тамирчныг, дасгалжуулагчаар япон дасгалжуулагч Кожи Цүзүрабараг багтаа урьжээ. Монголын Үндэсний дээд лигийн  албан ёсны нээлтийн үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд нийт 16 баг өрсөлдөнө. Мөн энэ удаагийн лигийн тэмцээний дийлэнх тоглолт "АСА Арена"-д болох ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.