Дэлхийн ургамлын аймагт Монголоос тав дахь шинэ зүйлийн ургамал бүртгэгдлээ

Дэлхийн ургамлын аймагт Монголоос тав дахь шинэ зүйлийн ургамал бүртгэгдлээ


  Дэлхийн ургамлын аймагт Монгол орноос Жамсрангийн ортууз (Oxytropis jamsranii Munkht. & Baasanm.) нэртэй шинэ ургамал бүртгэгдлээ. Энэ зүйлийг ургамал судлаач Б.Оюунцэцэг, Ш.Баасанмөнх, Д.Мөнхтулга нар өнгөрөгч сарын 7-нд Баянхонгор аймгийн Богд сум, Их Богд уулнаас цуглуулжээ. Шинэ зүйлийн ургамал нь Их Богд уулын тагаар ургадаг, ишгүй, намхан дэвсгэр үүсгэдэг өвслөг бөгөөд Монгол орны унаган /Endemic/ төрөл зүйлд хамаарах аж. Зүйлийн нэрийг ургамал судлаач, докторант Д.Мөнхтулга, доктор Ш.Баасанмөнх нар тодорхойлж, улмаар ургамал судлаач, профессор Ц.Жамсрангийн нэрээр нэрлэсэн байна. Ц.Жамсран нь Монгол орны ургамлыг судалсан анхдагчдын нэг бөгөөд Алтайн Өвөр говь, Хангай, Дорноговь, Өмнөговь, Ховд, Хөвсгөлийн уулсын ургамлын аймаг, ангилал зүй, ургамлын үр хөврөлийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.