“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлаар 14 залуу судлаачид тус бүр 10 сая төгрөгийн грант олгов
Монгол улсын Шинжлэх ухааны академи

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлаар 14 залуу судлаачид тус бүр 10 сая төгрөгийн грант олгов


   Монгол улсын Шинжлэх ухааны академиас 25 дахь жилдээ "Хүрэлтогоот" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралд залуу судлаачид илтгэл хэлэлцүүлж улмаар шилдэг 14 залуу судлаачийг шалгаруулан тус бүрд нь 10 сая төгрөгийн грант олгожээ. Энэ жилийн хуралд залуу судлаачдыг өнгөрөгч есдүгээр сарын 15-наас бүртгэсэн бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 1-нд явуулж, эцсийн шатны шалгаруулалтыг ийнхүү өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан байна. Эцсийн шалгаруулалтад хиймэл оюун ухаан, дижитал технологийн ололтыг шинжлэх ухаанд нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, шинэлэг сэдэв, практик хэрэглээнд суурилсан судалгааны ажлуудыг онцолсон гэдгийг зохион байгуулагчид цахим хуудсандаа тэмдэглэжээ. Мөн энэ арга хэмжээний хүрээнд 2024 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит таван сая төгрөгийн грантыг долоон салбарын гуравдугаар байр эзэлсэн залуу судлаачдад олгодог болсон бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд 140 гаруй залуу эрдэмтэнд грант олгож, судалгаагаа гүнзгийрүүлэн хийхэд нь дэмжлэг үзүүлсэн байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.