Өнгөрөгч 10 дугаар сард Монголд хэр хүйтэн байсан бэ?
Манай улсад өнгөрөгч 10 дугаар сард агаарын дундаж температур өмнөх жилийнхээс -4.5, олон жилийн дундажаас -2.9 градусаар хүйтэн байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож буй зургаа дахь удаагийн хамгийн хүйтэн 10 дугаар сар болж өнгөрснийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээллээ. Тухайн сарын агаарын температур нийт нутгаар эхний 10 хоногийн дундаас сүүлийн 10 хоногийн дунд үе хүртэл олон жилийн дунджаас -0.5 -аас -13 градусаар хүйтэн байсан бол бусад хугацаанд олон жилийн дунджаас +0.5 аас +8.8 градусаар дулаан байв. Мөн 10 дугаар сард нийт нутгаар 6.3 мм хур тунадас орсон нь өнгөрсөн жилийнхээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







