Судлаач Б.Марал докторын судалгааны ажлаа Оксфордын музейд хадгалууллаа

Судлаач Б.Марал докторын судалгааны ажлаа Оксфордын музейд хадгалууллаа


   Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан монгол эмэгтэй Б.Маралын судалгааны ажил болон үнэмлэхийг Оксфордын Шинжлэх ухааны түүхийн музей цуглуулгадаа авчээ. Б.Марал нь Оксфордод тогтвортой уул уурхайг дэмжих, аюулгүй байдлыг хангахад сансрын хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухааны технологитой хослуулан ашиглах систем, аргачлал боловсруулах чиглэлээр судалгааны ажил хийдэг. Улмаар уг ажлаараа АНЭУ-ын Дубай хотноо 2023 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр “Хүн төрөлхтний төлөөх шинэлэг бүтээлүүд” (Prototypes for Humanity) шагналыг хүртсэн юм. Энэхүү шагналын эздийг АНЭУ-ын гүнж Латифа Бинт Мохаммед бин Рашид Аль Мактумын ивээл дор “Дубайн ирээдүйн сан”-гийн дэмжлэгтэйгээр шалгаруулдаг. Ингэхдээ ногоон технологи, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан зэрэг салбарын дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэх шилдэг төслүүдийг онцолдог байна. Б.Марал нь Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдэж, Британийн Хааны сангийн тэтгэлгээр Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.